Петровис Группээс Монгол орон даяар хэрэгжүүлсэн “Миний машин” урамшуулалт хөтөлбөрийн дөрөв дэх удаагийн урамшууллын эзэд өнөөдөр урамшууллаа гардан авлаа.
Урамшууллын эздийг 2020 оны есдүгээр сарын 30-ны өдөр МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодруулсан юм.
Хөтөлбөрт 2020 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 29-нийг дуустал хугацаанд Петровисийн шатахуун түгээх станцаас 30,000 төгрөг ба түүнээс дээш үнийн дүнд шатахуун авсан хэрэглэгчид оролцсон бөгөөд “Моннис моторс” компанийн албан ёсны эрхтэй оруулж ирдэг Францын алдарт “Рено” брэндийн “0” гүйлттэй цоо шинэ “Sandero” автомашины эзнээр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын хэрэглэгч Н.Цэцэгмаа тодорч, өнөөдөр шинэ машинаа хүлээн авав.
Мөн
- “Моннис моторс” компанийн 1,000,000 төгрөгийн авто сервис үйлчилгээний эрхийн эзнээр Сүхбаатар аймгийн хэрэглэгч Б.Золбоо,
- 500,000 төгрөгийн шатахууны эрхийн эзнээр Завхан аймгийн хэрэглэгч Г.Удвалцэцэг,
- 300,000 төгрөгийн Мобил брэндийн тос, тосолгооны эрхийн эзнээр тодорсон Өвөрхангай аймгийн хэрэглэгч Ц.Батчимэг нарын төлөөллүүд урамшууллаа гардлаа.
П.Эрдэнэсайхан: Чанарыг дээдлэн Петровисоор үйлчлүүлдэг та бүхэндээ баярлалаа
Петровис Ойл ХХК-ийн Тэргүүн дэд захирал П.Эрдэнэсайхан “Петровис Группээс энэ жил дөрвөн үе шаттайгаар хэрэгжүүлсэн “Миний машин” урамшуулалт хөтөлбөр амжилттай явагдаж өндөрлөлөө.
Дөрөв дэх авто машины эзэн Сүхбаатар аймгаас тодорлоо. Аавынхаа авсан шатахууны баримтыг бүртгүүлээд “Рено” брэндийн авто машинтай болсон бэлгэшээлтэй үйл явдал тохиолоо. Чанарыг дээдлэн Петровисоор үйлчлүүлдэг хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.
“Өдөр нь найздаа аавыг машинаа солих юмсан гэж байсныг ярьж
байтал орой нь шинэ авто машинтай болсон”
-Цоо шинэ автомашины эзэн болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?
-Үгээр илэрхийлэхийн аргагүй их баяртай байна.
Анх азтан болсноо мэдээгүй байтал танихгүй дугаараас нэг эгч залгаад, “Миний дүү азтан болж, шинэ машинтай болжээ. Баяр хүргэе, шууд нэвтрүүлгээ нөхөөд үзээрэй” гэсэн. Тэр даруйд Петровисийн фэйсбүүк хуудсаар нөхөж үзтэл авто машины эзнийг тодруулахдаа миний утасны дугаарыг хэлэхэд үнэхээр их баярлаж, догдолсон.
Машины эзэн болохоос хэдхэн цагийн өмнө найзтайгаа уулзахдаа аав машинаа солих юмсан гэж яриад байгаа гээд л яриад өнгөрсөн юм. Гэтэл орой нь би цоо шинэ машины эзэн болсон. Маш их баяртай байна.
-Гэр бүлийнхэндээ хэлэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Аавд хэлэх гэтэл гэртээ утсаа орхиод гарчихсан байсан. Нэлээд хэд залгасан ч утсаа аваагүй. Дараа нь ах нар руугаа залгаад хэлтэл “Үнэн юм уу, үнэн бол баяр хүргэе” гээд нэг их итгээгүй. Сүүлд аав руу дахиж залгаад хэлэхэд “Нээрэн үү, Охиндоо үнэхээр их баярлалаа” гээд тун баяртай байсан.
-Машинаа аавдаа бэлэглэх үү?
-Тэгнэ ээ, аавдаа бэлэглэнэ.
Шинэ авто машиныг нь мялаахаар аав, ах нар нь Сүхбаатар аймгаас зорин иржээ. Н.Цэцэгмаа долоон хүүхэдтэй айлын хамгийн бага нь бөгөөд ганц охин нь аж. Өөрөөр хэлбэл, аавынхаа амины “ганц”. Ах нар нь аавынхаа мал маллах арга ухааныг өвлөж, мал дагасан бол охиноо өөр мэргэжилтэй болгохоор аав нь хотод сургуульд суулгажээ.
Д.Нямдорж: Петровисийн байнгын үйлчлүүлэгч учраас
урамшуулалт хөтөлбөрүүдийг нь андахгүй
“Сандеро” автомашины эзэн Н.Цэцэгмаагийн аав Д.Нямдоржтой ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
– Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын хүн. 1971 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр анхны малчин болж гарсан тэр цагаас хойш 50 орчим жил мал маллаж байна. 2003 онд мянгат малчин, 2013 онд Аймгийн сайн малчин болсон. 2018 онд Монгол Улсын Аварга малчин болж байлаа. 2019 онд Хөдөө аж ахуйн академийн “Хүндэт профессор” цолоор шагнуулсан.
-Та охиндоо машинаа солих юмсан гэж ярьж байжээ. Амны бэлгээр охин тань шинэхэн автомашинтай боллоо?
-Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг дээ. Би 20 гаруй жил машин барьж байгаа. Одоо суудлын жижиг машинтай, тэр маань хуучирч байгаа учраас сольдог юм уу гэж бодож байснаа охиндоо хэлсэн юм. Охин маань энэ жил сургуулиа төгсөх учир өнгө үзэмжтэй машинтай болоод хоёулаа ээлжилж барьж байвал гээд ярьж байсан юм.
-Хэдэн төгрөгийн шатахуун аваад авто машины эзэн болсон бэ?
-Би голчлон 30 мянган төгрөгт шатахуун авдаг. Петровисийн байнгын үйлчлүүлэгч учраас урамшуулалт хөтөлбөрүүдийг нь андахгүй. Өмнө нь “Бэлгэнд гаръя” хөтөлбөрт оролцож байсан.
Харин энэ удаад авто машины эзэн боллоо. Би зөвхөн шатахуун гэлтгүй дэлгүүрээс авсан бүх баримтаа охиндоо өгдөг юм. Цуглуулж байгаад л хот руу явуулчихдаг. Заримдаа өөрийг нь ирэхэд бүртгүүлээрэй гээд өгдөг.
“Миний машин” урамшуулалт хөтөлбөр Монгол орон даяар 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд
- Улаанбаатар хотын хэрэглэгч П.Болдбаатар, Хэнтий аймгийн Галшар сумын хэрэглэгч Д.Баатартөмөр нар тус тус “Рено” брэндийн “Дастер” автомашины эзэн болсон бол
- Хөвсгөл аймгийн хэрэглэгч З.Мөрөн, Сүхбаатар аймгийн хэрэглэгч Н.Цэцэгмаа нар “Сандеро” автомашины эзэн болсон юм.
Ийнхүү Петровис Групп хэрэглэгчдээ урамшуулах ээлжит хөтөлбөрийн хүрээнд шинэхэн дөрвөн төмөр хүлгийн эздийг тодруулсны зэрэгцээ “Моннис Моторс” компанийн 1,000,000 төгрөгийн авто сервис үйлчилгээний эрх, 500,000 төгрөгийн шатахуун болон 300,000 төгрөгийн Мобил брэндийн тос, тосолгооны эрхээр нийт 12 хэрэглэгчийг урамшууллаа.